МАХН-ын гишүүд, дэмжигмид өчигдөр Төрийн ордны гадна Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг өөрөө огц рохыг шаардаж Төрийн ордны хоёр талд жагслаа. Тэд МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах асан Б.Тулгыг суллахыг шаардаж өмнө нь хэд хэдэн удаа Улсын мөрдөн байцаах газар, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газрын өмнө жагсч байсан юм. Жагсагчид Төрийн ордны баруун, зүүн жигүүр дэх хаалганы өмнө жагсч, замын хөдөлгөөн боосноос Төрийн ордны хамгаалалтыг чангатгахаар аргагүй байдалд хүрсэн байна. Нийслэлийн прокурорын байгууллагаас “Шударга ёс хуульчдын холбоо”, МАХН-ын гишүүд, дэмжигчдэд мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан хэмээн хариуцлага тооцохоо мэдэгдээд буй юм.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )