5000 хүнд “супер” амны хаалт тараана

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 10

Нийслэлийн агаарын чанарын албаны санхүүжилтээр “Ногоон шугам" төрийн бус байгууллага, “Дүдү Боловсрол сан”-гаас энэ сарын 12-нд Инээдэг маск өдөрлөг зохион байгуулахаар боллоо. Тус өдөрлөгийн хүрээнд ханиад томуу ихэсхэд нөлөөлж буй утаанаас иргэдийг хамгаалахын тулд 5000 хүнд “супер" маск тараахаар болжээ. Тэд нийслэлийн агаарын бохирдлын голомтод амьдарч буй цэцэрлэгийн насны 600, сургуулийн насны 1500 хүүхэд, жирэмсэн болон өндөр настан 3000 гаруй хүнд уг амны хаалтыг тараахад бэлэн болоод байгаа юм. Ахуйн зориулалт бүхий эдгээр амны хаалтыг БНСУ-ын “Наньжон” компани үйлдвэрлэсэн бөгөөд худалдан авч Монголд ирүүлэхэд шаардагдах 30 сая төгрөгийг Нийслэлийн агаарын чанарын алба болон хувийн хэвшлийн байгууллагуудын хандив дэмжлэгээр босгосон байна.  Энэхүү “супер” маск нь халдварт өвчин болон хорт агаараас сэргийлэх тусгай шүүлтүүртэй юм байна.  

Эх сурвалж: Амралтын шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top