Шүүх комиссар П.Дашийг цагаатгах уу

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 10

Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан П.Даш Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу түүний хэргийг энэ сарын 15-нд хэлэлцэхээр боллоо. Учир нь, өнгөрсөн есдүгээр сарын 29-нд П.Даш болон ОБЕГ-ын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарт холбогдох хэргийг Хан-Уул

дүүргийн шүүхэд хэлэлцэж тус бүрт нь 3.6 жилийн ял оноож, Өршөөлийн тухай хуульд хамруулсан. Харин П.Даш анхан шатны шүүхийн шийдвэрийг “ Би хуульд нийцээгүй үйлдэл хийж улсын хөрөнгө хувьдаа завшаагүй. Хэрэг хийгээгүй байхад ял оноосон. Бас Өршөөлийн хуульд хамруулсан хэргээ заавал цагаатгуулна, нэр төрөө ч

сэргээлгэнэ” гэж хэлсэн юм. Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралд улсын яллагчаар О.Мөнхбаатар, илтгэгч шүүүгчээр Х.Эрдэнэсувд, өмгөөлөгчөөр К.Бауржан,Б.Ганбаатар, Б.Түвшинбаяр,  Д.Оросоо нар оролцох аж. Түүнийг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3 гэсэн ангиар яллаад буй юм.

Эх сурвалж: Амралтын шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top