Авто машины ослоор таван хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 10

Төв аймгийн Жаргалант сумын нутагт хоёр машин мөргөлдөж таван хүн нас барсан золгүй хэрэг гарчээ. Энэ хэрэг Улаанбаатар-Дарханы замд гарсан бөгөөд 39-75 ОРХ улсын дугаартай Соната-5, 93- 29 ӨВА улсын дугаартай Мицүбиши загварын суудлын автомашинууд 14.00 цагийн үед мөргөлдсөнөөс болсон бaйна. Ослын улмаас 25-30 орчим насны нэр хаяг тодорхойгүй хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй, нэг нярай машинд хавчуулагдаж нас барсан аж. Төв аймгийн Цагдаагийн хэсгээс Онцгой байдлын ерөнхий газарт дээрх иргэдийг гаргаж авч чадахгүй ба гэх дуудлага ирүүлжээ. Энэ дагуу Шуурхай бүлэг 105-ын тасаг ослын газар ажиллахаар явсан байна.

Эх сурвалж: Амралтын шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top