Ц.Улаанхүүд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 10

Хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 11 жилийн хорих ял сонссон улсын начин Ц.Улаанхүү Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан. Түүний хүсэлтийг Улсын Дээд шүүх хүлээн авч хэргийг нь энэ сарын 14-нд хэлэлцэхээр болжээ.  Анхан болон давж заалдах шатны шүүх түүнийг эрүүгийн хуулийн 192,3-1 дэх хэсэгт зааснаар мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх онц их хэмжээний бэлдмэлийг олж авсан, хадгалсан, борлуулсан нь тогтоогдсон тул 11жилийн хорих ялаар шийтгэх, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, хураан авсан 523 грамм мансууруулах бодисыг устгах, батлан даалтад гарахдаа төлсөн гурван сая төгөргийг буцаан олгох шийдвэр гаргасан юм.

Эх сурвалж: Амралтын шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top