Нэрнээс нь хараад л хэний хамтлаг болохыг нь гадарлах нэгэн байгаа байх. Тийм ээ, таны таамагласан эргэлзээгүй үнэн. Хошин урлагийн “X ТҮЦ” продакшны залуу жүжигчин Тэмүүжин хамтлаг байгуулжээ. Түүний шинэ хамтлаг хоёр гишүүнтэй. Тэмүүжин ба түүний эхнэр жүжигчин Нарансолонго. Урлагийнхан, тэр дундаа нэг байгууллагаас төрөн гарсан хосууд хамтарч уран бүтээл хийсэн нь энэ аж. Гэхдээ тэдний шинэ уран бүтээл жүжиг, кино эсвэл бүр “Boom Town” хэмээх бүжгийн хамтлагт байсан Тэмка, эхнэртэйгээ бүжиг бүжиглэв үү гэвэл үгүй. Харин тэд хамтдаа “Жаргалтай гэр бүл” хэмээх дуу дуулсан бөгөөд энэхүү дуугаа клипжүүлээд амжжээ.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )