Эрдэнэтийнхэн нэгдэв

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 10

Хөгжим сонирхогч залуусыг ухаарал хайрласан, уянгын, сэтгэлд дотно уран бүтээлээрээ татаж чадсан хамтлаг бол “Гурван бүдүүн”, “38-тай аав”, “Ижийгээ гомдоох учиргүй”, “Хүн шиг  явж баярлуулъя ижийгээ” гээд “Гурван бүдүүн”-ий автортой дуу олон. Тэдний эхний уран бүтээлүүдийн нэг болох “Чамайг хүлээе’’ дуу нь гурван залуугийн төрөлх нутагт нь төрж, клипний үйл явдал Эрдэнэтэд болж байсан юм. Энэ хотоос төрсөн залуусыг байлдан: дагуулагч өөр нэг хамтлаг бол “Outlaw”  гэдгийг хэлүүлтгүй мэдэх байх. Тэгвэл  Эрдэнэтийнхэн нэгдэж, хамтын уран бүтээл хийсэн байна. Өмнө нь “Ядуу хүн дурлах эрхгүй’’дууг хамтарч дуулж  байсан залуус энэ удаад төрөлх хотоо магтан дуулжээ. “Эрдэнэтийн овоо” нэртэй уран  бүтээлийг мөн дуучин Маштөгс хамтран дуулсан байна. Эх орны хамгийн том бүтээн байгуулалтын өлгий болсон  Эрдэнэт хотоо дуулахдаа тэд бүхий л  онцлог зүйлсээр нь бахдан, магтсан аж. Харин энэхүү дууны аяыг Д.Бэхбат, үгийгД.Дашпунцаг нар бичжээ.

 

Эх сурвалж: Амралтын шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top