Оюуны өмчийн газраас “Оюуны өмчийн салбарын автомажуулалт төсөл” 1.6 жилийн хугацаанд хэрэгжүүлж, өчигдөр нээлтээ хийлээ. Нийт 3.1 сая амдоллараар хэрэгжсэн уг төслийн нээлтэд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд тэргүүтэй албаны хүмүүс оролцов. Солонгосын Засгийн газрын буцалтгүй туслам жаар хэрэгжсэн төслийн гол зорилго нь Оюуны өмчийн удирдлагыгбүрэн автоматжуулахад оршиж байгаа ажээ. Уг системийг нэвтрүүлснээр одоо байгаагаасаа хоёр дахин илүү хурдаар ажлаа гүйцэтгэх боломжтойг албаныхан хэлж байна. Уг төслийн гүйцэтгэлийг “LG CNS" компани хийсэн байна. Солонгосын элчин сайд нээлтийн үеэр хэлэхдээ “Оюуны өмч нь XXI зуунд мэдээллийн хөгжлийн хамгийн гол тулгуур болж байгаа"-г онцолсон юм. Автоматжуулалтын системийг нэвтрүүлснээр цаастай зууралдахгуй гэсэн үг. Нийслэлийн төдийгүй орон нутгийн хэрэглэгчид оюуны өмчийн газрын вэб хуудсаар дамжуулан хэрэгтэй мэдээллээ богино хугацаанд авч болох ажээ. Уг ёслолын төгсгөлд оюуны өмчид ийм өөрчлөлт орсныг иргэдэд богино хугацаанд илүү хүртээмжтэй, сайн хүргэх ёстойг Н.Алтанхуяг сайд тус газрын мэргэжилтнүүдэд захисан юм.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )