Ч. Цэлмүүн дуучин байхыг ойшоодоггүй

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 10

“Universe best songs-2009” наадмын тэргүүн байрын шагналт, дуучин Ч.Цэлмүүний анхны бие даасан “Exodus”  цомог удахгүй мэндлэх гэж байгаа аж. Тэрээр Монголын уран бүтээлчдээс огт дуу авалгүй харин Нью-Йоркийн уран бүтээлчдээс дуу худалдан авч байгаа юм байна. Дашрамд хэлэхэд Ч.Цэлмүүн  өөрийн цомгоо ямар ч ивээн тэтгэгчгүй гаргаж байгаа гэнэ шүү.   Түүний монгол дуунуудыг аав нь зохиосон гэх юм билээ. Түүний аав Чинзориг урлагт хайртай нэгэн байдаг бөгөөд өдгөө “Эммануель” чуулгын пастор. Ч.Цэлмүүний хувьд  “Universe best songs-2009” тэмцээнд бурхан зөвшөөрөөд оруулсан, бурхан зөвшөөрсөн учраас түрүүлсэн гэж боддог гэсэн. Дараа дараагийн тэмцээн байтугай өөрийнхөө орсон нэвтрүүлгийг огт үздэггүй   байснаа завгүй байсантайгаа  холбон тайлбарлах тэрээр  өөрийгөө цэнхэр дэлгэцээр харах нь түүнд огт таалагдаагүй гэдэг. “Universe best songs-2009”  тэмцээний тэргүүн байрыг эзэлсэн оролцогчид өгсөн шагналуудын нэг  2009 онд Францад болсон Бритни Спирсийн “Circus” тоглолт  түүнд таалагдсан ч, дуучны хувьд Бритнийг тэр огт сонсдоггүй аж. Түүний амьдралын нэг жилийг “UBS” авсанд бага зэрэг харамсдаг ч үр дүн нь гайгүй байсан болохоор дажгүй гэх үнэлгээг өгдөг юм билээ. Ер нь Цэлмүүний хувьд дуулах гэдэг бол зөвхөн сонирхол учраас дуу  түүний амьдралд тийм ч чухал биш гэдгийг ч нуусангүй.  

Б.Гарьд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top