30 саяаас дээш өртэй байгууллагуудыг олонд зарлана

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 10

Аж ахуйн нэгж байгууллага нь Монгол Улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авснаас хойш иргэнтэй хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлын байраар ханган цалин хөлс олгосон тохиолдолд Нийгмийн даатгалд заавал даатгуулах үүрэгтэй.

Гэсэн ч зарим аж ахуйн нэгжийн хувьд ажилчдынхаа цалингаас Нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж авсан хэрнээ Нийгмийн даатгалын байгууллагад зохих журмын дагуу төлөхгүй урт хугацааны их хэмжээний өр үүсгэх нь цөөнгүй байдаг аж. Энэ нь эргээд даатгуулагчид, иргэдэд хохиролтой байдаг. Тухайлбал, зохих журмын дагуу төлөлт хийж Эрүүл мэндийн даатгалын дэвтрийг нь бөглүүлээгүйгээс болоод тухайн даатгуулагч иргэн гэнэт өвдөж эмнэлэгт очиход даатгалаа төлөөгүй хэмээн хүлээж авахгүй чирэгдэл үүсгэх нь бий.

Түүнчлэн тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил дутах эрсдэл үүсэхээс гадна жирэмсэн, амаржсаны болон ямар нэгэн тохиолдлоор ажлаас халагдсан үед ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүйд хүрэх эрсдэлтэй. Тиймээс Нийгмийн даатгалын ерөнхий газраас хуулийн дагуу энэ удаа 30 сая төгрөгөөс дээш өртэй аж ахуй нэгж байгууллагын нэрсийг олон нийтэд зарлаж байгаа юм байна. Хэрвээ иргэн таны ажилладаг байгууллага энд байвал та даатгуулагчийнхаа хувиар байгуул¬лагаасаа Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхийг шаардах эрхтэй юм. Энэ нь таныг болзошгүй эрсдлээс хамгаална гэж нийгмийн даатгалын газраас танд зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top