Оросын "Зөн билгийн тулаан" нэвтрүүлэгт Монголоос анхдагч болж оролцсон удган Г.Түдэв Монголд иржээ. Тэрээр уг нэвтрүүлгийн шилдэг тавд шалгарсан юм. “Нэвтрүүлгийн даалгавар ерөнхийдөө Монголд биелүүлж байсан даалгавруудтай ижилхэн ч бага зэрэг хүнд байна. Гэхдээ намайг дэмжиж байгаа Монголын бүх ард түмэндээ баярлалаа” хэмээн дамжуулж байсан удган бүсгүй 7-8 сартай жирэмсэн юм.
Тэрээр 2009 онд Монголын “Зөн билгийн тулаан”-ы II цувралд хоёрдугаар байрт шалгарсан бөгөөд 2011 онд болсон IV цувралд өмнөх тулаануудын эхний гурван байрт шалгарсан оролцогчидтой өрсөлдөж I байрт орсон билээ. Удган Г.Түдэв шинэ жилээс өмнөхөн буюу Оросын ТНТ телевизийн энэ удаагийн ээлжит шоу нэвтрүүлэг дуусмагц эх орондоо ирнэ гэж хэлж байсныхаа дагуу өнөөдөр Монголд иржээ.
Б.Гарьд
Сэтгэгдэл ( 0 )