УИХ-ын чуулганы уржигдрын хуралдаанаар гишүүд ангийн даргынхаа аргыг барав. Хэлэлцэж байгаа асуудалдаа анхаарахгүй, ийш тийш гүйлдэн дэггүйтэж, гарч орох гишүүдээ Д Дэмбэрэл дарга сахилга баттай байхыг сануулаад ч нэмэр болсонгүй.
Чуулганы танхимд инээлдэж, бие бие дээрээ очин лобби хийхээс эхлээд утсаар ярин, гарч орох нь өдөр тутамд байдаг хэвийн үзэгдэл ч уржигдар хэрээс хэтэрсэн юм.
Гишүүд юм л бол бие биеэ давах гэж ширүүн үг чулуудаж, хэлэлцсэн асуудал болгоныг дэврээж орхисон юм. Аргаа барсан Д.Дэмбэрэл дарга “Өнөөдөр яачихсан өдөр вэ. Маргааш хураалдья” хэмээн үглэсээр алхаа цохилоо.
Эх сурвалж: Өөр мэдээ
Сэтгэгдэл ( 0 )