“Өр”-тэй бол “баян” /Хошигнол/

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 10

Өргүй Монгол хүнийг олно гэвэл Монголын хүн ам нэг миллиард гурван зуун сая болохоос хэцүү. За тэгээд нэг миллиард гурван зуун сая болчихвол дэлхийн зургаан миллиард хүний хорин хувь нь өртэй болох нь ээ. Харин Монголд бол насанд хүрсэн хүн бүр өрийн “сүлжээн”-д “данстай” гэдэг. Насанд хүрээгүй балчрууд ч төрсөн цагаасаа “өр”-өнд орох асуудал байна. Төрөхөөсөө өмнө “өр” –ийн “данс” нээлгэсэн “нялх ураг” ч бий... Аав ээж хоёр хүмүүний жамаар танилцлаа. Орчлонгийн жам ч юмуу, дараа мэднэ биз дээ Аав ээжийг “найрах” гэж хоолонд урина, утсыг нь цэнэглэнэ. Утасдах юмуу мессеж явуулахад мөнгө “унаж” байгаа. Нэг их “хайртай” хүн болох дүр исгэж, цэцэг, шоколад авч өгч мөнгө “үрнэ”. Нэг ёсондоо намайг “хийх” гээд мөнгө “зарцуулаад” байгаа хэрэг. Өөрт нь мөнгө байхгүй бол аав ээжээсээ болон ах дүүгээсээ Хараахан миний өвөө,эмээ,авга ах,авга эгчүүд болоогүй байгаа өрийн сүлжээнийхэн гуйна. Цаадуул нь өгөхгүй “унжаад” байвал найз нөхөд, таньдаг мэддэг бүхнээсээ “царай алдаж, цавиа маажна” л даа. Миний төлөө аав минь “өр” хийгээд явна.

Ээж баахан “ивээн тэтгүүлж” байгаад “бултчихгүй” бол аавтай нэг өдөр буудлын өрөөнд хононо. Аз таараад аав алтан сайхан “үр”-ээ амжилттай “цацаж” чадсан тохиолдолд аавын шанаган хорхой шиг эр бэлгийн эсүүд хэдэн саяараа ээжийн өндгөн эс рүү дайрч нэг өндгөн эсэнд “дурласан” сая сая эр эсүүдээс азын тэнгэр ивээсэн ганцхан эр эс л ээжийн өндгөн эсийг “панаалдан” намайг үүсгэх “хросом”-ын “танго” бүжиглэнэ.Аавын аавын үед нэг ийм шүлэг байсан юм. Нэг сайхан бүсгүйд зуун зүрх дурлаж, Нэг нь “жаргаж”, ерөн ес нь “шархдана” гэж. ”Хүүхэд” хийхэд эр бэлгийн шанаган “толгойт”-ууд сая саяараа “туршлагын молтогчин” болдог байна шүү Цусны бүлгийн найрлага,генийн ухамсарт үйл ажиллагаа эвлэлдэн зохицож чадвал “би” гэдэг бяцхаан амьтан микроскопоор харахгүй бол танигдахгүй өчүүхэнээс өчүүхэн “хүн” бүрэлдлээ гэсэн үг.

Ээж “гоол” алдсанаа мэдэхгүй явж байгаад дотор нь муухайрч,бөөлжис нь цутгаад биеийн юм нь ирэхгүй “унжаад” байвал эрхбиш “мангар” амьтан  биш бол эмчид очиж үзүүлнэ дээ. Тэнэгтээд янз бүрийн эм уувал “би” дүүрлээ.”Амьгүй ураг” болж, дутуу төрөөд аавын эсүүдийг “шатаа”-сан хэрэг болно. Хүн болж төрнө гэдэг чинь амаргүй даваа. Гахай шиг хээл авлаа бол төрлөө гэсэн хэрэг бус. Азтай нь төрж, азгүй нь “аборт” гэдэг үхлийн лагерь руу цөлөгддөг юм. Миний аз дайрчээ. Ээж зохих номын дагуу эмчид үзүүлж, тест өгөөд хувь заяатайгаа эвлэрч, үрийн зулай үнэрлэхээр бэлтгэж эхлэв.

Аавд энэ тухай хэлэхэд баярласандаа ээжийг өргөөд “сансар” руу бөмбөг шиг “цөлсөнгүй. Аавын баярлах зөв. ”Өр”-өө яаж дарах вэ гэж бодол болж явтал шинэ гэр бүлүүдэд “боодол боодлоор” нь мөнгө өгөх засгийн газрын тогтоол гарч, ээжийг “найрсан” юм билээ. Аавын “өр” бол ээж бид хоёроос тусдаа тавьсан “өр” л дөө. Ажилгүй гудамж метрлэн, хоосон “шүгэлдэж, таньдаг нэгнээсээ “хоёр нэгж” саваач гэж явахдаа автобус унааны мөнгө, бас муугаа мэдэхгүй тамхины мөнгө,Найрканы ч мөнгө байж магадгүй өөр хувийн асуудал, хүүхнүүдтэй “тансагласан” цэнгээ наргианы мөнгө, гуталдаа зан тавиулах гэж, утсандаа нэгж авах гэж, шоу үзэх гэж гээд бөөн “өр”-тэй.

Шинэ хүүхэд төрөхөд засгаас өхөөрдөж “мөнгө” өгч байна. Хүн бүрийн тоогоор “эх орны хишиг” ”чамлахаар чанга атга” гээд шуудай кокжсон “нүүрс” сар бүр өгнө. Хувьцаагүй “золбин”-гууд “хувьцаа”-тай болж, утсаар нэгэндээ “Чи надад таван хувьцаа зээлээч, дараа нь би арав болгоод өгье” гэж нэгнээ “саах”, эсвэл “өрх бүр өртөн” гэдэг хуулийн дагуу “хувьцааны өр гэдэг хувилбар” гараад ирлээ. Аав баярлахгүй гээд яах билээ. Шил шилээ дарсан “тэмдэглэлт” үйл явдал болж байхад...

Би загасан хэлбэрт үр хөврөлийн үед байх үедээ ээж аав хоёрынхоо яриаг сонсож ойлгодог болов. Тэр хоёр дандаа “мөнгө” л ярина. Мөнгө ярихаар... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top