Монголын сэтгүүлчдийн ХV их хурал үргэлжилж байна. Одоо уг хурлаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дүрмийг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэж буй юм. Ямар ч байсан Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн нэрийг өөрчлөх асуудал дээр 500 орчим төлөөлөгчдийн дийлэнх санал нэгдлээ. Ингэснээр Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг Монголын сэтгүүлчдийн эвлэл болгон нэрлэхээр болж байна. Үүний дараа тус байгууллагын удирдах зөвлөлийг сонгох санал хураалт болох ажээ.
Сэтгэгдэл ( 0 )