Сүхбаатарчууд цас, мөсний цэвэрлэгээ хийж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 12


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоолоор баталсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын  2,2 дахь заалтын дагуу нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний замын хальтиргаа гулгааг арилгах зорилгоор Сүхбаатарчууд зохион байгуулалттайгаар цас мөсний цэвэрлэгээний ажлыг хийж байна. Энэ удаагийн цас мөсний цэвэрлэгээг хороодын ажил идэвхтэй хайгч иргэдэд   ажлын хөлсийг өдөрт нь олгох журмаар хийж байгаа бөгөөд 50 иргэн 3 өдрийн хугацаатайгаар ажиллаж байна. Мөн өнөөдрийн байдлаар  6,9,13 дугаар хорооны 30 иргэн НҮБ, Их сургууль, Залуучуудын өргөн чөлөө зэрэг томоохон гудамжны 12000 м2 явган замын цас мөсийг цэвэрлэлээ. Энхтайваны өргөн чөлөө,  Амарын гудамжийг “Сүхбаатар тохижилт” ХХК хариуцан  15000 м2 явган замын хальтиргааг арилгажээ. Цаашид зөвхөн төр захиргааны байгууллагаас зохион байгуулаад зогсохгүй  иргэд, байгууллага аж ахуйн нэгжүүд санаачлан хотоо цэвэр цэмцгэр, хальтиргаа гулгаа үүсгэхгүйгээр тогтмол цэвэрлэж байхыг уриалж байна.

.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top