“Камертон”-ы Ганаа хэзээний махлаг. Тэрээр энэ байдалдаа сэтгэл дундуур байдаг тул эгээ л охид бүсгүйчүүдийн адил турахад хамаг анхаарлаа зарцуулж байсан удаатай. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө Хятадын нэгэн тураах цайны рекламанд зураг хөргөө авахуулж өөртэйгээ адил жингийн асуудалтай охид бүсгүйчүүдэд гайгүй сурталчилсан ч өөрөө турсангүй . Эмийг нь уугаад болдоггүй юм бол Эба, Болд хоёр шиг бодибилдингээр хичээллэнээ гэж хэсэг зүтгэсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй тул өдгөө бүр аргаа барж махлаг байдалтайгаа эвлэрээд байгаа гэнэ. Элдэв дасгал хийж турах гэж зовж байхаар “Тааваараа л явж байя.Өөрийгөө янз янзаар зовоосон ч олигтой турахгүй юм” хэмээн ойр дотны нөхдөдөө шивнэсэн сурагтай.
Б.Гарьд
Сэтгэгдэл ( 0 )