Гавьяат жүжигчин Н.Нэргүйбаатарын толгой хэний мэдэлд байдаг вэ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 12


МУ-ын гавьяат жүжигчин, орчуулгын киноны ланжгар дуу оруулагч нарын нэг  Н.Нэргүйбаатар кинонд тоглохоор гэрээ хийж, сахлаа ургуулах үүрэг авчээ. Угийн жижигхэн биетэй гавьяатад үс сахлаа хэт ургуулах нь  тийм ч сайхан харагдахгүй байж. Нэгэн танил нь тааралдаад   “Та сахлаа яасан их ургуулаа вэ” гэж асууж. Гэтэл Н.Нэргүйбаатар: “Наадах чинь минийх биш ээ. Албаны сахал. Ер нь жүжигчин хүний толгой тархи, нүд ам чинь уран бүтээлийнх байдаг юм шүү дээ. Үсийг нь хуснаа гэвэл хусуулна, Сахлыг нь ургуулна гэвэл ургуулна, Шүдийг чинь авнаа гэвэл хар будаг түрхүүлж л байна. Ер нь энэ толгой миний мэдлийн толгой биш шүү дээ. Тухайн уран бүтээлийг хийж байгаа уран бүтээлчийн мэдлийнх”  гэж хариулжээ.

 Уран бүтээлч хүний хариулт гэж үүнийг  л хэлэх биз ээ.

 Б.Гарьд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top