Мөсөн талбайд зочлоорой

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 12

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн мөсөн талбайдаа уран гулгалт, галт үзүүлбэрийн гайхамшгийг энэ сарын 1-нээс эхлэн хүргэж эхэлжээ. Тэд хүүхэд багачууддаа “Хүёлийн шинэ жил” хэмээх сонирхолтой аяллаар бэлэг барьж байгаа аж. Хүүхдийн зочлох дуртай Үндэсний соёл амралтын хүрээлэнд үдшийн 20.00 цагт тус үзүүлбэр эхэлдэг байна. Үлгэрийн цайзыг өнгө өнгийн гэрлээр  чимэглэж, шинэ жилийн уур амьсгалыг оруулжээ. Цайзын өмнөх мөсөн талбайд циркийн жүжигчид уран гулгалт, галт үзүүлбэрээрээ үзэгчдийг гайхашруулж, хүн бүрийн сэтгэлд нуугдсан хүүхэд насны дурсамжийг төрүүлж байв. “Хүслийн шинэ жил” аялал энэ сарын турш үргэлжлэх юм.

 

Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top