Орон сууцны зээлд хамрагдсан иргэд татварын хөнгөлөлтөд хамрагдаж болно

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 13

Орон сууц худалдаж авсан иргэд хөнгөлөлтөнд хамрагдаж болдог юм байна. Өөрөөр хэлбэл та цалингаасаа хэр их татвар төлсөн байна, тэр хэрээрээ татварын албанаас буцааж авах таны мөнгийн хэмжээ өндөр байх юм байна. 2010 онд банкны зээл болон өөрийн хөрөнгөөр  орон сууц авсан иргэдийн өргөдөл хүсэлтийг 2 дугаар сарын 15 ны өдөр хүртэл татварын хэлтсүүд  хүлээн  авч байна.  Жишээгээр тайлбарлая. Иргэн Бат хувийн байгууллагад ажиллаад 5 жил болж байна. Батын байгууллага ажилчидаа даатгалд сайн хамруулдаг. Ажиллаж байх хугацаандаа тэрээр цалингаасаа  хүн амын орлогын албан татвар байнга төлдөг байсан. Батын хувьд 2010 онд 35 саяар 2 өрөө байр худалдаж авсан байна. Ингэхдээ урьдчилгаа мөнгө болгож 10 сая төгрөг банкинд төлсөн. Харин 25 сая төгрөгийг банкны лизинд хамрагдаж,15 жилийн хугацаатай   авчээ. Бат хүн амын орлогын албан татвар байнга төлж байсан учраас татварын байгууллагаас хөнгөлөлт эдлэх боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл татварын байгууллага 30 хүртэлх сая төгрөгийн татвар ногдох орлогоос хөнгөлдөг. Ингэхээр Бат 5 жилийн хугацаанд жилдээ нэг удаа 456 мянган төгрөг татвар төлж байсныхаа төлөө авах эрхтэй болж байгаа юм.

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөнд хамрагдах иргэд өөрийн хөрөнгөөр болон банкны зээлээр орон сууц, сургалтын төлбөрөө төлсөн байх хэрэгтэй байдаг юм байна.

Бүрдүүлэх бичиг баримтыг дахин хэлье. Орон сууц худалдаж авсан иргэдийн хувьд
   - Татварын байгууллагын хөнгөлөлтөнд хамрагдахыг хүссэн өргөдөл
   - Хорооны засаг даргын тодорхойлолт
   - Иргэний үнэмлэхний хуулбар
   - Татвар төлөгчийн иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр
   - Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
   - Ажлын газар болон цалингийн тодорхойлолт
   - ҮХХ-ийн гэрчилгээ, байрны ордерийн хуулбар
   - Таны байрны худалдах, худалдан авах гэрээ
   - Байранд төлсөн мөнгөний баримт
   - ҮХХ борлуулсны 2 хувийн татвар төлсөн баримт
   - Танд зээл олгосон байгууллагын тодорхойлолт
  - Таны хадгаламжны дэвтэр, виза картны хуулбар байх хэрэгтэй юм байна.

Эдгээр бичиг баримтын бүгдийг нотариатаар батлуулсан байх хэрэгтэй гэж байна. 2009 онд зөвхөн БЗД-ийн хэмжээнд 2200 орчим хүмүүс татварын хөнгөлөлт эдлээд байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top