Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хийгдэж буй ажлууд нь дүүрэг, нийслэл, салбарын яамд ба хувийн хэвшил болон иргэдийн нягт хамтын ажиллагааг шаарддаг. Сүхбаатар дүүргийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд 9-18 дугаар хорооны айл өрхүүд багтдаг бөгөөд энэ удаа З.Алтанзул захиралтай “Транс капитал” ББСБ-ын хамт олон 9, 11 дүгээр хорооны амьжиргааны түвшин доогуур 99 өрхөд “Цэвэр агаар” төслийн хүрээнд худалдан борлуулж байгаа бүрэн шаталттай “Өлзий” “Хас” зуухыг худалдан авч бэлэглэлээ. Зуухыг хүлээлгэн өгөх үеэр дүүргийн Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Батдэлгэр тус хамт олонд баярласнаа илэрхийлсэн юм. Мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, утаагүй зуух, гэрийн дулаалга хэрэглэн, түүхий нүүрс түлэхгүй байх зэрэг тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан айл өрхийн цахилгааны шөнийн үнэ тарифыг 50 хөнгөлөх журам батлагдсантай холбогдуулан одоогийн байдлаар дүүргийн 1500 өрх хөнгөлөлтөнд хамрагдах гэрээгээ байгуулаад байна.
Сэтгэгдэл ( 0 )