Чанараар тэргүүлэгч Мерседес Бензийнхэн тансаг хэрэглээний шинэхэн загвараа олон нийтэд танилцуулж байна. “Anliker McLaren SLR 999 Red Gold Dream” хэмээх дэлхийд ганц энэхүү загварыг долоон сая евро буюу 10,9 сая ам.доллараар Швейцарийн бизнес эрхлэгч Үэли Анлайкер худалдан авчээ.
Энэ машины зөвхөн обуданд 24 картын алт орсон бөгөөд улаан өнгийн будганы хольцод 5кг алт орсон аж. 640-999 морины хүчин чадал бүхий энэ машин нь 340км/ц хүртэл хурдалдаг юм. Тансаг энэхүү машины бүтээхэд 35 ажилчин 30,000 цаг 5,5 сая ам.доллар зарцуулжээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )