Алдар суутай хvмvvс цэцэн мэргэн ухаантайн дээр аливаа зvйлийн эв эе, арга дуйг амархан олдог. Тvvнээс гадна зохион бvтээх, сэтгэн бодох чадвар нь жирийн хvмvvсээс хэд дахин илvv байдаг нь эрдэмтдийн судалгаагаар нотлогдсон байдаг. Тухайлбал, суутнуудын тарханы багтаамж, атираа нугалаа жирийн хvмvvсийнхээс хавьгуй том байдаг гэнэ. Бас тэд санаанд оромгvй зvйл сэдэж, сахилгагvйтэх, vймvvлэх ямар нэгэн муу зуршилтай байдаг байна. Vvнээс гадна тэдэнд орчин vеийнхээр хообий гэмээр өдөр болгон хийх дуртай, зvйл гэж байдаг гэнэ. Дэлхий дахинд алдар нэрээ дуудуулж байсан суутнууд ямар хообий, ямар зуршилтай байсныг бvгдээрээ сонирхьё.
Эйнштейн оймс өмсдөггvй байжээ
XX зууны хамгийн суут ухаантнуудын нэг Альберт Эйнштейн оймс огт өмсдөггvй байсан бөгөөд vvнийг ойр дотных нь хvмvvс гаж зуршил гэж ихэд дургvйцдэг байсан тухай өгvvлжээ. Энэ тухай яаж мэдсэн бэ гэвэл тvvний ноорч хуучирсан хувийн захиддуудыг судлагчид 2006 онд энэхvv дvгнэлтэд хvрсэн байна. Учир нь эхнэртээ бичсэн нэгэн захидалдаа тэрбээр энэхvv оймс өмсч чаддаггvй тухай жижигхэн нууцаа дэлгэсэн байжээ. Тэр захидалдаа "Би хамгийн өндөр хэмжээний уулзалт, ёслолд ч оймсгvй очдог байсан. Vvнийгээ бvхнээс нуудаг байсан шvv. Оймсгvй хөлөө өндөр vнэтэй гутлынхаа цаана нуучихдаг байлаа" гэж бичжээ. Мөн тэрбээр чөлөөт цагаараа хийл хөгжим тоглож, дугуй унах тун дуртай байсан гэнэ.
Черчилль тоглоомон цэрэг цуглуулах дуртай байжээ
Бас л суутнуудын тоонд ордог Уинстон Черчилль унтахаар хэвтэхийнхээ өмнө vйлчлэгч , эсвэл ойр дотныхондоо орныхоо даавууг шинэ даавуугаар солихыг шаарддаг байсан гэнэ. Vvнийг нь хvмvvс тэр бvр ойлгодоггvй бөгөөд хэтэрхий сэжигч юм уу, эсвэл гаж цэвэрч гэж vздэг байсан юм байна. Тэгээд ч тvvний хэлсэн ёсоор болгодог болохоор тэрбээр тайван нойрсдог байжээ. Харин заримдаа зочид буудалд хоноглохдоо тэрбээр хоёр ор тавихыг хvсдэг байж. Учир нь тэрбээр шөнө сэрээд унтаж байсан ороо сольж нөгөө дээр нь гарч унтдаг байжээ. Хамгийн гол нь Черчилль орондоо унтаж байхдаа өөрийн мэдэлгvй бие засчихдаг байсантай холбоотой. Vvнээс гадна тэрбээр... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )