Багш нар цалингаа нэмүүлэх шаардлагыг тавьж хугацаагүй ажил хаялт зарлаад гурав дахь өдрөө болж байна. Гэвч тэдний энэхүү тэмцэл төдий л үр дүнд хүрч чадахгүй байна. Тэдний цалинг нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүйгээр үл барам телевизээр сурагчдад нь хичээл зааж, томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр багш нарыг буруутгасан захиалгат нийтлэл, нэвтрүүлгийг цацуулж багш нарыг нухчин дарах бодлогыг Засгийн газар явуулж байна. Иймд багш нарын тэмцлийн хэлбэрээ солихоор болсон байна. Тэд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих тухай асуудлаар өнөөдөр МҮЭ-ийн байранд 12 цагаас хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.
Сэтгэгдэл ( 0 )