Морьтон монголчуудын мөнхийн омогшил “Тод магнай” сэтгүүл хэвлэлийн зах зээлд хүч түрэн гарч ирсээр даруй хоёр жилийн нүүрийг үзэж байна. Сүүлийн жилүүдэд монголчууд бидний ёс заншил, уламжлалаа дээдлэх сэтгэлгээ өндөрсөж, үүнийг дагаад хурдан морь сонирхогчдын тоо ч өсч байгаа билээ. Энэ хэрээр Монгол морины удам угшлыг сайжруулах, хөгжүүлэх талаар олон үр өгөөжтэй ажил хийгдэж байгааг энд дурдах нь илүүц бизээ.
Моринд элэгтэй Монголчуудын захиалгаар төрөн гарсан “Тод магнай” маань өнөөдөр хурдан морь сонирхогчдын уншихаар хүлээдэг сэтгүүл нэгэнт болж чаджээ.Тус сэтгүүлийн “Удам”, “Зочны цаг”, “Мэдэхэд илүүдэхгүй“, “Цуутай хүлгэдийн аатай түүх”,”Угшил”, “Уяаны эрдэм” зэрэг болон гадаадын морин спортын сонирхолтой орчуулгууд нь ямагт л шинэ соргог мэдээллээр дүүрэн байдаг юм.
Он солигдох торгон мөчид албан байгууллагууд төдийгүй хувь хүн болгон хийж бүтээснээ дүгнэн ирэх онд хийх ажлаа төлөвлөдөг билээ. Энэ дагуу ММСУХ өчигдөр шинэ жилээ тэмдэглэн оны шилдгүүдээ тодруулсан бөгөөд “Тод магнай” сэтгүүл шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар тодорсон байна. Юутай ч энэ бол тус сэтгүүлийнхний хувьд энэ жилд хийснээ дүгнүүлсэн, ирэх жилд илүү ихийг хийх урам зориг хайрласан шагнал боллоо хэмээн онцолж байна.
Сэтгэгдэл ( 0 )