Өмнөговь аймгийн Ханхонгор сумаас хойд зүгт 10-15 км зайд "Их Монгол майнинг" ХХК-ийн эзэмшлийн машин онхолдсон хэрэг гарчээ. Үүний улмаас FAB загварын 78-17 УБТ улсын дугаартай автомашин замын хажуугийн эрэг рүү унаж жолооч Ш машиндаа дарагдсан байна. Дуудлагаар аймгийн Онцгой байдлын хэлтсээс аврах бүлэг ослын газарт ажиллан өчигдөр өглөө 07:50 цагт дарагдсан хүнийг эсэн мэнд гарган авч сумын эмнэлэгт хүргэсэн байна.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )