МУ-ын ерөнхий сайд С.Батболд өнөө орой албан өрөөндөө багш нарын төлөөлөлтэй уулзсан талаар бид мэдээлсэн билээ. Хоёр цаг шахам уулзсаны эцэст талууд нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээг хийхээр болсон байна. Багш нарын төлөөлөл багш нарын цалин хөлсний асуудлыг түргэн шийдэж өгөхийг голчилсон бол Ерөнхий сайдын зүгээс боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн олон салбарын асуудлыг цогцоор нь шийдэх тухай ярьсан байна. Маргааш багш нарын төлөөлөл хэвлэлийн бага хурал зарлах ажээ. Засгийн газрын зүгээс багш нарын шаардлагыг ширээний ард суугаад ярилцъя, хэлэлцээгээ эхлүүлье гэсэн байна. Хуулиар бол хэлэлцээ хийж эхлэхэд ажил хаялт зогсох учиртай ажээ.
Г.Энхтуяа.
Сэтгэгдэл ( 0 )