Багш нарын ажил хаялт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өчигдөр Ерөнхий сайд С.Батболд, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, НХХ-ийн сайд Т.Ганди нар багш нарын төлөөлөл болох түр хорооны гишүүдийг хүлээн авч уулзсан билээ. Улмаар ажлын хэсэг байгуулан хэлэлцээ хийхээр болсон ч багш нар үүнийг хангалтгүй гэж үзэж байгаа юм. Тиймээс ажил хаялтаа зогсоох талаар ярих болоогүй гэдгийг түр хорооныхон хэлж байна. Багш нар өнөөдөр 14.30 цагт МҮЭСТО-д нэгдсэн уулзалт хурал зохион байгуулахаар болжээ. Энэ хуралдаанаас ажил хаялт үргэлжлэх үү, зогсоох уу гэдгийг ярилцах юм байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )