Байгаль орчны сайд Л.Гансүхтэй муур хулгана болж тоглосон сэтгүүлч Баатархуяг Алтан гадас одонгоор шагнагджээ. Зарлиг гарсан ч түүний энгэрт “Алтан гадас” зүүгээд өгчих эрхэм олдоогүй гэнэ. Шат буурсаар хотын мэр Мөнхбаярыг гардуул гэсэн ч тэр нь бас л шүүх цагдаадаа тулж байсан учраас бас л цааргалсан сурагтай. Эцэст нь Баатархуягт төрийн дээд одонг гардуулах “операци” дүүрэг рүү шилжжээ. Үнэнийг үзэглэсэнийхээ төлөө эрх мэдэлтнүүдэд хадны мангаа болж харагдсан Баатархуяг нэр төртэйгөөр төрд гавьяагаа үнэлүүлэх эрхгүй хүн үү эсвэл эрх мэдэлтнүүд ийм хулчгар амиа бодогчид уу?
Сэтгэгдэл ( 0 )