44 настай тамхичин сармагчингийн үхэл

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 15

АНУ-ын Калифорнийн амьтны хүрээлэнгийн  тамхичин сармагчин 44 насандаа нас баржээ.  Бүүе хэмээх энэхүү шимпанзыг тамхинаас гаргах гэж  хэд хэдэн удаа оролдсон ч тусыг эс олсон байна.  Чихэр ихээр идэхийн зэрэгцээ тамхи их татдаг байсан энэхүү шимпанзын амнаас эвгүй үнэр ихээр гаргадаг байсан гэнэ. Хэдийгээр түүний  шүдийг тогтмол угаалгаж ариун цэврийг сахиулсан үр дүнд хүрээгүй аж.    

Зүрхний шигдээсээр мөнх бусыг үзүүлсэн  тамхичин шимпанзыг  нас барсанд олон улс харамсаж байгаагаа илэрхийлээд байгаа юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top