Хугацаагүй ажил хаялт зарлаад байгаа багш нартай эмч, эмнэлгийн ажилтнууд нэгдэхээр болсон билээ.
Өнөөдөр 12 цагаас Улсын клиникийн төв эмнэлэгт сануулах ажил хаялтын талаар цугларалтыг зохион байгуулахаар болжээ.
Энэ цуглаанд Улсын клиникийн төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сайд нарын 2-р эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, 1-р амаржих газар, Нийслэлийн Яаралтай тусламжийн төв, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, асрагч нар оролцох юм байна. Бусад эмнэлгүүд ч дүүрэг дүүргээрээ сануулах цуглааныг хийх аж. Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо ирэх долоо хоногийн мягмар гаригт буюу энэ сарын 20-ны өдрийн 11.30 цагт боловсрол болон соёл урлагийн салбарынхантай хамтран жагсаалд оролцох гэнэ. Харин жагсаалд оролцуулахгүй байх, ямар нэгэн дарамт шахалт үзүүлэх, худал мэдээлэл тараахгүй байхыг Эрүүл мэндийн сайд болон эмнэлгийн дарга нараас хүссэн байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )