Нэгэн цагт “Азийн цагаан дагина” байсан нийслэл хот маань “Утаанбаатар” гэгдэх болоод цөөнгүй жилийн нүүрийг үзэв. Утаанбаатарчууд өвөл болохоор утаатайгаа амаараа тэмцэлдэж, хаврын урь оронгуут мартсаар хэдэн жил өнгөрлөө. Агаарын бохирдлоороо дэлхийд дээгүүр гишгих болсон нийслэлчүүдийн нэг “Монгол газар” –ын Ц.Мянганбаяр охиноо төрсний дараахан Сингапурт агаарт гаргаж шуугиан тарьж байсан бол өдгөө баячууд төдийгүй урлаг соёлынхон ч хүүхдүүдээ гадаадад салхилуулдаг болжээ. Өөрөөсөө олон ах гадны эртэй ханилж гэр бүлийн аз жаргалаа олсон гэгддэг хийлч Дээгий хүүгээ АНУ-д агаарт гаргадаг аж. Эгэл жирийн иргэд утаагаар уушгиа хордуулах тавилантайгаа хүссэн хүсээгүй эвлэрч, Монголын баячууд нүүдлийн шувууд шиг амьдрах цаг ийнхүү иржээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )