Багш нарын хугацаагүй ажил хаялттай холбогдуулан нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн ҮЭХ-ны дарга нарыг Хангарьд ордонд хүлээн авч уулзлаа. Тэд багш нарын шаардлагыг биелүүлэхэд дэм туслалцаа үзүүлэх биш харин зарим нэг шалтаг, шалтгаанаар ажил хаялтад оролцсон багш нарын цалинг хагас олгох, зарчмыг нь бүр олгохгүй байх магадлалтайг дуулгах гэж уулзсан бололтой.
Тухайлбал, ажил хаялт зарлахаас 14 хоногийн өмнө удирдах байгууллагадаа мэдэгдэх ёстой байтал арванхоёрдугаар сарын 8-нд буюу хуулийн хугацаанд шаардлагаа хүргүүлээгүй, зарим багш нарын Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байсан. Тэгэхээр ажил хаялт бус ажлын цаг тасалсанд тооцно гэсэн тайлбар хийж байв.
Энэ үеэр нийслэлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад УКТЭ дээр цалин хөлсний асуудал, багш нарын тэмцэлд нэгдэх эсэх талаар өөрсдийн санал бодлоо илэрхийлж, 15 минутын цуглаан зохион байгуулж байлаа.
Эмч, багш нарын цалин хөлсийг оны эхнээс нэмэх тухай шийдвэрт хүрч, шаардлагад нь хариу өгөхгүй бол ирэх долоо хоногийн мягмар гаригт нэгдсэн жагсаал цуглаан зохон байгуулахаар товлоод байгаа. Энэ цуглаанд урлагийнхан болон зарим хүчний байгууллагын ажилтнууд нэгдэхээ илэрхийлжээ.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )