Нийслэлийн өнгө төрхөд анхаарна

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 17

  

“Хот төлөвлөлттэй холбоотой шинэ алхмууд” сэдэвт зөвлөгөөн өчигдөр боллоо. Зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр болон газрын албаныхан, хотын өнгө төрхийг тодорхойлоход чухал үүрэгтэй барилгын компани, архитектурын агентлагийн төлөөлөл оролцсон байна. Ирэх оноос эхлэн хот төлөвлөлт, барилгажуулах ажлыг нэг гарт төвлөрүүлэхгүй бол замбараагаа алдаж байна гэж зөвлөгөөнд оролцогчид шүүмжилж байлаа. Тухайлбал, хотын төв Их тойрууд сүүлийн арван жилийн байдлаар том, бага нийлсэн 341 барилга баригдсан буюу баригдахаар төлөвлөсөн байгаа гэнэ.

 

2020 он гэхэд нийслэлийн хүн ам 1.5 саяад хүрэх магадлалтай байгаа энэ нөхцөлд хот төлөвлөлтийг алсын хараатай хийж, дэд бүтцийн асуудлыг шийдэх замаар хотыг тэлэх нь зүйтэй гэсэн санал энд давамгайлж байлаа. Үүнийг зураг төсөл зохиогчид болон газрын албаныхан хамтран хэрэгжүүлэх ёстой гэдэгт зөвлөлгөөнд оролцсон хүмүүс нэгдэж байсан юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Катарын Доха хотноо болсон Соёл иргэншлийн уулзалтад оролцох үедээ гадаадын улс орны хөрөнгө оруулалтыгэнэ чиглэлд татах, дагуул хотуудыг хөгжүүлэх талаар санал тавьж, ярилцаж байсныг ч онцолж байлаа.

 

Эх сурвалж: Амралтын шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top