12 дугаар сарын 29-нийг бүх нийтээр амрах өдөр болголоо

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 17

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан 2011 оны 12 дугаар сарын 29-нийг бүх нийтээр амрах баярын өдөр болгохыг Засгийн газрын хуралдаанааас дэмжлээ.  УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, Ө.Энхтүвшин, Д.Загджав нар энэхүү түүхэн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хууль санаачилсан байна. Харин Засгийн газрын  хуралдаанаар хуулийн эл төслийг дэмжих боломжгүй, их тэгш ой тохиож байгаа тул нэг удаагийн арга хэмжээ болгож, 2011 оны 12 дугаар сарын 29-нийг бүх нийтийн амралтын өдөр болгох нь зүйтэй гэж үзлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top