Монголын дуурийн урлагийн залуу төлөөллийн нэг болоод буй дуучин Б.Жавхлантөгс амжилт гаргасан анд найз нартаа баяр хүргэжээ. Тэрээр Москва хотод эх орныхоо нэрийг дуурсгаж, Глинкийн нэрэмжит 14 дэх Олон улсын наадмын түрүүг авсан хоёр дуучин найздаа “Фэйсбүүк”. “Твиттер” хуудсаараа дамжуулан мэнд хүргэснээс гадна өөрийн хуудаст тэдний амжилтаар бахархсан сэтгэгдлээ үлдээсэн байв. Тэрээр бичихдээ “Москва хотноо болсон олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд манай Ариунбаатар түрүүллээ. Спортоор бол дэлхийн аварга боллоо гэсэн үг шүү дээ. Үнэхээр их бахархалтай байна. Бахархаарай, Монголчууд аа. Энэ уралдаанд анх удаа монголын эрэгтэй дуучин түрүүллээ” гээд энэ бол дуучдын хувьд дэлхийн аварга боллоо л гэсэн үг хэмээн дахин онцлон бичсэн байв. Харин түүнээс нэгэн “Фэйсбүүк” найз нь та дуурийн дуучдын урапдаанд оролцохгүй юм уу, их сайхан дуулдаг шүү дээ хэмээн асуухад “Оролцоно оо. Цаг нь болоогүй ээ" хэмээн хариулсан байна. Түүний энэ хариултад, цаг нь болохоор оролцох тэмцээнд нь амжилт хүссэн “friends" мөн л олон байлаа.
Эх сурвалж: Амралын шуудан
Сэтгэгдэл ( 0 )