Өнгөрсөн онд үзэгчдийг байлдан дагуулж байсан “Тусгай салаа” кино олон залуу жүжигчнийг олны танил болгосон. Уг кинонд Дэндэв, Сүлд, Түвшингийн дүрд тоглосон жүжигчдэд найман настай балчраас наян настай хөгшид хүртэл бүгд хайртай байдаг. Кинонд тоглосныхоо дараа багаараа хөдөө орон нутгуудаар тоглолт хийж байсан тэдгээр жүжигчдээс дуулах авьяасаа улам бүр хөгжүүлсэн нь ч бий. Тэр бол залуу жүжигчин, дуучин Сүлд буюу Алтанхуяг юм. Одоогоос хэдэн сарын өмнө анхны “Хос зүрх" дуугаа олонд хүргэж байсан дуучин залуу дараагийн уран бүтээлээ ч бэлэн болгожээ. Хоёрхон хоногийн өмнө бэлэн болж, олны хүртээл болсон “Цасан гудамж” дуу нь сонсогчдод нэлээд таалагджээ. Дашрамд сонирхуулахад, “Цасан гудамж” дууны клипэнд “Тусгай салаа” кинонд хамтран тоглосон жүжигчид нь тоглосон байв. Киноны зохиолд Сүлдийн араас гүйгээд л байдаг айхавтар охин байдаг даа. Бас цэрэгт хамт байсан казак залуугийн дүрийг бүтээсэн жүжигчид энэхүү клипэнд хос болон тогложээ.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )