Үндэсний хөгжмийн яруу хэмнэлээр уран бүтээлээ туурвидаг цөөхөн хамтлагийн нэг бол "Домог". Тус хамтлагийн олон сайхан бүтээл дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг гаргаж байсныг бид андахгүй. Хамтлагийн залуусын нэгэн шинэ, сонирхолтой уран бүтээл үзэгч, сонсогчдод хүрчээ. Тэд шинэ жилийн баярыг тохиолдуулан “Jingle Bells" дууны аяыг өөрсдийн хэв загварт оруулан хөгжимджээ. Морин хуурын аялгуугаар хурдан, хөнгөн хэмнэлтэй, шинэ жилийн хөгжилтэй дууг ийнхүү гайхалтай, өөр өнгө аясаар хөгжимдсөн нь үзэгч, сонсогчдод үнэхээр таалагджээ. “Youtube" цахим хуудсанд үлдээсэн үзэгчдийн сэтгэгдэл гайхалтай, өвөрмөц, гоё болсныг нь дуу нэгтэйгээр дэмжиж байв. Бас дууны кпипийг “Facebook” хуудсандаа “share”-лэсэн залуус асар олон байсан нь “Домог”-ийн шинэ уран бүтээл сонирхолтой болсныг илтгэх шиг. Түүнчлэн ихэнхдээ үндэсний хувцастай, дөлгөөн төрхтэй тайзнаа гардаг “Домог”-ийнхон энэ удаа саа зэргээр чимэглэсэн энгийн хувцастай бас хамтлагийн гишүүд бүгд хөгжилтэй царай тодруулан хөгжимдөж байгаа нь үзэгчдийн хэлснээр “хөөрхөн" харагдаж байсан шүү.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )