Sweetymotion хамтлагийнхан АНУ-аас ирсэнээсээ хойш шинэ жилийн баярт оролцох урилгад дарагдаад завгүй яваа. Тус хамтлагийн Сүндэрээг гэр бүлтэй болоосой гэх хүн цөөнгүй. Америкт байхдаа гадаад залуутай байсан ч бие холдвол, сэтгэл холдоно гэдэг шиг Монголд ирсэнээс нь хойш холбоо тасарсан аж. Тэвчээртэй, ажлыг нь ойлгодог, их нялуунаас гадна өөрөөс нь илүү өөрийг нь хайрлах эр хүнийг насны ханиараа сонгохоор шийдсэн Сүндэрээгийн хувьд ирээдүйн нөхрөө хэт царайлаг байх хэрэггүй гэх юм билээ. Учир нь хэт царайлаг нөхөртэй бүсгүйчүүд бүх насаараа нөхрөө хардаж явах гэж нэг асуудал байдгийг дуучин бүсгүй мартаагүй бололтой. Өнөөг хүртэл сэтгэлд нь хоногшиж үлдсэн болзоо байдаггүй нь түүнтэй болзсон залуусын буруу гэсэн. Учир нь нялуухан халуухан эр хүний занг үгүйлдэг түүнтэй учирсан залуус огтхон ч романтик биш байсан гэнэ шүү.
Г.Энхтуяа.
Сэтгэгдэл ( 0 )