МУГЖ Т.Баясгалангийн дууг "санамсаргүйгээр" дуулсан нь дуучин Э.Чулуунчимэгийг багагүй хэл аманд оруулсан. Уран бүтээлээрээ энэхүү хэл амыг дарж чадсан ч саяхнаас түүний талаар нэгэн таагүй “бор шувуу” нисэх боллоо. Тэр бүр эрчүүдтэй холбогдоод байдаггүй өвөр чангатай тэрбээр эхнэр, хүүхэдтэй жүжигчин залуутай учир ургуулжээ. Тодруулбал “Тусгай салаа” олон ангит киноны Хурцын дүрээр олонд таашаагдсан жүжигчин Мөнхбат саяханаас Чулуунчимэгийн гэрээр эргэлдэж бүүр хонож өнждөг болсон байна.
Энэ талаар дуучин бүсгүй: Уран бүтээлээр дэлгэцийн бүтээл хийж бэлэг барихаар ажиллаж байна. “Face” студийнхэнтэй хамтарч байгаа кино концертын маань гол дүрд буюу миний дурлалт залуугаар Мөнхбат тоглож байгаа. Зураг авалт удаан хийгдэж ойрд бид хоёр нэг гэрийн хоёроос дутахгүй байнга хамт байгаа. Монтаж дуусаа д л тус тусын ажилдаа орох болно. Би гэр бүлтэй хүний амьдралаар тоглож, дурлалын романс үүсгэхийг хүсэхгүй байна. Бид зүгээр л уран бүтээлийн хувьд анх удаа хамтран ажиллаж байгаа нь энэ” хэмээсэн юм.
Үнэхээр учиртай үгүйг нь харж л сууя даа.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )