Дуучин Алтаа топ моделийн том эгч

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 20

Поп дивагаар олон жилийн өмнө өргөмжлөгдсөн хөдөлмөрч бүсгүй  бол дуучин Ж.Алтанцэцэг.  Өнөөдрийн аз жаргалант амьдралдаа хүрэхийн төлөө тэрбээр чамгүй тэвчээр гаргасан гэдэг. Тодруулбал оюутны ширээнээсээ ханилсан дуучин Гантулга “хүнээ байсан” болохоор салсан түүхтэй. Үүний дараагаар хоёр хүүхдийнхээ эцэгтэй ханилж өөрөөсөө илүү итгэсэн аж.  Харамсалтай нь түүний нөхөр Г.Сүхбуян дуучнаас  залуухан бүсгүйтэй амраглан “гэрэл цохиулсан”.  Тэд хэсэг тусдаа амьдарсан ч Алтаа хүүхдээ бодон нөхрөө уучилсан билээ. Нөхрөө уучлахад хадмын тал ч нөлөө үзүүлсэн гэдэг.  

Тэгвэл поп дивагийн хадам нэртэй айлын зүстэй бүсгүйчүүдийн даллага авахуулсан айл гэнэ.  Тодруулбал  дуучин Алтаагийн нөхөр Г.Сүхбуян доороо нэг дүүтэй бөгөөд түүнийг  Г.Гансүх гэдэг.  Гансүх нь топ модель Туяацэцэгтэй батлуулаагүй л болохоос дэр нэгтгээд гурван жилийн нүүр үзэж байгаа гэнэ. Салбартаа тэргүүлэгч бүсгүйчүүдээр тогоогоо бариулдаг азтай залуус эхнэрээ алган дээрээ бөмбөрүүлдэг аж.

П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top