Монгол Улсын Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Сандаг сан” ХХК-тай хамтран Сүхбаатар Эрүүл мэндийн нэгдлийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, үйлчилгээний төрлийг олшруулах зорилгоор АНУ-ын PROJECT C.U.R.E компанийн хандиваар нийт 500,0 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг өнөөдөр гардууллаа. Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, дүүргийн ИТХ-ын дарга А.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Б.Баярмагнай, Засаг даргын орлогч А.Ганхуяг, Засаг даргын зөвлөх Н.Энхцогт, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мөнхбат, нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Д.Мөнхдэлгэр, Сүхбаатар Эрүүл мэндийн нэгдлийн удирдлагууд, албаны бусад төлөөлөгчид, эмнэлгийн эмч, албан хаагчид оролцлоо.
Эдгээр тоног төхөөрөмжийн тээврийн зардал 29,5 сая төгрөгийг дүүргийн төсвөөс шийдвэрлэсэн байна.
Эмнэлэг үйлчилгээнд ашиглах, иргэдэд эмнэлгийн анхан болон хоёрдахь шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх зөөврийн тоног төхөөрөмжүүд, гэрийн асаргаа, амбулаторийн тусламж үйлчилгээний нэг удаагийн багаж, хэрэгслүүд, эмч ажилчдын хамгаалах хувцас хэрэглэл, хөгжлийн бэрхшээлтэй тахир дутуу иргэдэд зориулсан тэргэнцэр, таяг, өвчтөний олон үйлдэлтэй ор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, рентгений аппарат зэрэг нэн шаардлагатай эд зүйлсүүд зонхилж байгаад эмч, эмнэлэгийн ажилтнууд баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Үр дүнд нь эмнэлэгт оношлуулж, эмчлүүлэхээр ирсэн иргэд маань сэтгэл ханамжтай, эрэлт хэрэгцээндээ тохирсон, чанартай эмнэлэгийн тусламж үйлчилгээг авах боломж бүрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )