Б.Шарав: Гашуудлынх болгочихсонд сэтгэл өвдөөд байх юм

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 20

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав манай урдаа барьдаг мундагчуудын нэг. Түүний бичсэн олон сайхан аялгуугаар Монголчууд омогшиж байдаг гэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй биз. Гэхдээ эрхэм хөгжмийн зохиолчийн зарим нэг бүтээл хаа хамаагүй газар, цагаа олоогүй зүйлд эгшиглэж байдагт хөгжмийн зохиолчийн сэтгэл асар ихээр өвддөг гэнэ.

 

Тэр дундаа түүний авдарт “Сэрсэн тал” аялгууг хэн нэг алдартан насан эцэслэж хойдын замд нь үдэхдээ эгшиглүүлдэгт Б.Шарав гуай сэтгэл нь эмзэглэдгээ нуугаагүй юм. Үнэхээр гашуудлын ёслолд зориулж төрүүлээгүй болохоор арга ч үгүй биз ээ.

 

Эх  сурвалж: “Улаанбаатар таймс”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top