Хүн хүн янз бүрийн зүйлд дурладаг гэдэг. Харин УИХ-ын эрхэм гишүүн Я.Батсуурь сайхан хүүхнүүдэд тэр дундаа TOP-уудад дуртай нэгэн бололтой. Ноос ноолуурын урамшууллын талаар УИХ-ын нэгдсэн чуулган дээр яригдах үеэр эрхэм гишүүн энэ төрлийн бизнесийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж дэлхийн зах зээл дээр гаргахын тулд дэлхийн TOP загвар өмсөгчдөөр эх орныхоо ноос ноолууран бүтээгдэхүүнээр хийсэн хувцасыг өмсүүлж малчдад өгөх гээд байгаа 300 тэрбумаасаа тэдэнд өгөх талаар ярив.
Түүний яриаг сонссон ангийн нөхдийнх нь хөх инээд хүрч зарим нэг нь түүнийг шооч нүдээр харж “Батсуурь гишүүн Монголын TOP загвар өмсөгчдөө голоод дэлхийн ТОР-уудад бас санаархана аа. Ёстой нөгөө “хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг юм болох бий дээ” хэмээн нуг нуг инээж харагдсан. Эрхэм гишүүн ТОР-уудад үнэхээр дуртай бололтой.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Сэтгэгдэл ( 0 )