Ганц бие хүмүүс л гэхээр нийгэм дунд үүссэн сөрөг хандлага дагуулсан нийгмийн нэг бүлгийн нэршил бараг болоод байна. Гэсэн хэдий ч ганц бие гэдэг хандлага бас харьцангуй хүйсийн хувьд ялгаатай өртөгдөж байгаа нь судалгааны үр дүнгээс харагдсан байна. Энэ нь нийгэм дунд эмэгтэйчүүд илүү ганц бие гэдэг тодорхойлолтыг авч явдаг харин эрэгтэйчүүдийн хувьд нуугдмалаар илэрдэг байна. Энэ байдлаараа ч эрчүүд илүү сэтгэл санааны хувьд энэ байдал хэсэг зуур давуугын мэдрэмж төдий болдог боловч ихэнх нь хэсэг хугацааны дараа мөн л single- ийн сэтгэл зүйн байдалд өөрийн эрхгүй автдаг болох нь судалгаагаар гарсан байна.
Тэдэнд төрдөг сэтгэл зүйн хүчин зүйлс:
• Нийгмийн зүгээс ирэх дарамт /нас оройтлоо, хүүхэд гэр бүл оройтох, сайн хүмүүс нь үлдэхээ байлаа гэх, ижил хүйстэн юм уу гэх/
• Гэр бүл аав ээж, ах эгчийн зүгээс зөвлөх, тулгах
• Эрэгтэй хүмүүсийн хувьд карьери өсөх тогтвортой гэсэн баталгаа болж өгдөг
• Сэтгэл зүйн хувьд ганцаардах
• Хэн нэгэнд өөрийгөө, хайраа зориулах гэх хэрэгцээ болон бусдаар хайрлуулах хэрэгцээ тулгамддаг
• Нас зүйгээр бусадтай дотносох хэрэгцээгээ ухамсарлан хүсэвч боломжгүй учир түүнээс гарах зөрчлийн байдал
• Амьдралын зорилго, гаргасан ирээдүйн төлөвлөгөө бодит амьдрал хоорондын зөрчлаасүүсэх сэтгэл санааны байдал. Эдгээр сэтгэл зүйн шалтгаануудаас болоод ганц биечүүдийн хувьд дараах алдаа дутагдалтай байдлууд гарч болдог байна.
• Гэр бүл болох гэж болох /сэтгэл санаагаа ойлолцож хайраар биш бэлэн хэн нэгэнтэй гэрлэх, санхүүгийн боломж болон насны сэтгэл зүйд яаран баригдах/
• Ар гэрийн шахалт дарамтнаас болон эсвэл санхүүгийн ашигт байдлын улмаас
• Зөрчилт гэр бүл үүмдэг /Сэтгэл санаагаараа, хайраараа ойлголцож сууж чадаагүй учраас гэр бүлд зөрчил үүсэхэд өөрсдөө биш хэн нэгний оролцоо шийдьэр чухал үүрэгтэй болдог/
• Биеэ даасан гэр бүлүүдийг үүсгэдэг /Санхүүгийн хувьд харилцан хамааралтай салахгүй, нэг гэрт амьдардаг хэдий ч 2 өөр өрөөнд унтдаг бие биенийхээ эрх чөлөө хийх ажилд хязгаарлалт тавидаггүй/ гэсэн хэт хүйтэн харилцаатай гэр бүлүүд үүсэх шалтгаан нөхцлийг бий болгож байдаг. Иймээс гэр бүл болоход ганц бие гэдэг нэршлээс айх биш өөрийн гэсэн мэдрэмж сэтгэлээ дагаж, өөрөө сэтгэл зүйн хувьд бэлэн болсон цагтаа гэр бүл зохиох нь хамгийн чухал юм.
Сэтгэгдэл ( 0 )