2012 оноос нийслэл өөрийн орлогоо зарцуулахаар болов

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 26

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн VIII чуулган өнгөрсөн баасан гаригт боллоо. 

Чуулганаар нийслэлийн эдийн засаг, 2012 оны эдийн засаг, нийгмийн зорилтын тухай, 2012 оны төсвийн төсөл, 2011 оны нийслэлийн газар зохион байгуулалт төлөвлөгөөний биелэлт, мөн ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, өмч хувьчлал, 2012 онд нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгийн жагсаалт зэрэг чухал асуудлуудыг хэлэлцлээ. 

Чуулганыг нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, нийслэлийн Засаг Даргын орлогч Ц.Цогзолмаа нар удирдан зохион байгуулав. 

Тус чуулганд нийслэлийн Засаг Даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг эдийн засаг, 2011 оны нийгмийн зорилтын биелэлт, ирэх оны төслийн талаар илтгэл тавьсан юм. Тэрээр "Өнгөрч буй 2011 оныг Засгийн газраас "Хөдөлмөр эрхлэлт, хүний хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан ажилгүйдлийг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад гол анхаарлаа хандуулж ирлээ.

Хот эдийн засаг, санхүүгийн хувьд бие даан хөгжих боломжийг нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, сангийн яамтай удаа дараа хэлэлцсэний үр дүнд 2012 оноос нийслэл өөрийн орлогоо зарцуулах бүрэн боломжтой боллоо. 

Ажилгүйдэл ядуурлыг бууруулах чиглэлээр Улаанбаатар хотын хэмжээнд 33 мянган ажлын байр шинээр бий болгосон. 2011 онд нийслэлийн төсөвт 236 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, жилийн төлөвлөгөө 9,2 тэрбум төгрөгөөр буюу дөрвөн хувиар давж биелэх урьдчилсан гүйцэтгэл гарч байна. 

2011 онд агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүс тогтоож 11 мянган өрхөд түүхий нүүрс түлүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Түлшний хэмнэлттэй бүрэн шаталттай зуух 31 мянган өрхөд олгоод байгаа. Нам даралтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжинд холбох, цахилгаан болон хийн халаагуур, дулаан баригч, утаа шүүгч, олгож эхэлсэн. Ингэснээр нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээ өмнөх оноос 15 хувиар буурсан гэсэн дүгнэлт гарсан" хэмээн ярьсан юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн VIII чуулган өнгөрсөн баасан гаригт боллоо. 

Чуулганаар нийслэлийн эдийн засаг, 2012 оны эдийн засаг, нийгмийн зорилтын тухай, 2012 оны төсвийн төсөл, 2011 оны нийслэлийн газар зохион байгуулалт төлөвлөгөөний биелэлт, мөн ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, өмч хувьчлал, 2012 онд нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгийн жагсаалт зэрэг чухал асуудлуудыг хэлэлцлээ. 

Чуулганыг нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, нийслэлийн Засаг Даргын орлогч Ц.Цогзолмаа нар удирдан зохион байгуулав. 

Тус чуулганд нийслэлийн Засаг Даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг эдийн засаг, 2011 оны нийгмийн зорилтын биелэлт, ирэх оны төслийн талаар илтгэл тавьсан юм. Тэрээр "Өнгөрч буй 2011 оныг Засгийн газраас "Хөдөлмөр эрхлэлт, хүний хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан ажилгүйдлийг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад гол анхаарлаа хандуулж ирлээ.

Хот эдийн засаг, санхүүгийн хувьд бие даан хөгжих боломжийг нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, сангийн яамтай удаа дараа хэлэлцсэний үр дүнд 2012 оноос нийслэл өөрийн орлогоо зарцуулах бүрэн боломжтой боллоо. 

Ажилгүйдэл ядуурлыг бууруулах чиглэлээр Улаанбаатар хотын хэмжээнд 33 мянган ажлын байр шинээр бий болгосон. 2011 онд нийслэлийн төсөвт 236 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, жилийн төлөвлөгөө 9,2 тэрбум төгрөгөөр буюу дөрвөн хувиар давж биелэх урьдчилсан гүйцэтгэл гарч байна. 

2011 онд агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүс тогтоож 11 мянган өрхөд түүхий нүүрс түлүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Түлшний хэмнэлттэй бүрэн шаталттай зуух 31 мянган өрхөд олгоод байгаа. Нам даралтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжинд холбох, цахилгаан болон хийн халаагуур, дулаан баригч, утаа шүүгч, олгож эхэлсэн. Ингэснээр нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээ өмнөх оноос 15 хувиар буурсан гэсэн дүгнэлт гарсан" хэмээн ярьсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top