Дуурийн дуучин мэргэжлээр СУИС-ийг төгссөн дуучин Х.Үнэнхүү арван жилдээ сурлага муутай байсан гэнэ. Гэхдээ бага ангид байхдаа толгой сайтай нэгэн байжээ. Харин дунд ангид ороод “том ах”-ын зан гаргаж сурлага нь муудаж улмаар найм төгсдөг жилээ улаан шугамнас доогуурт бичигдэж байсан түүхтэй. Нэгэнт дээд сургуулийн хуваарь авч чадаагүй болохоор барилгын коллежид сантехникчээр суралцан хатуу гараар хүмүүжигдсэн гэдэг. Тэрбээр одоогийн сансар хороолол, нэгдүгээр хороололыг барилцаж явсан бөгөөд тэр хавиар явахдаа анхны бөгөөд үндсэн мэргэжлээ байнга дурсдаг гэнэ.
Сургуулийнхаа урлагийн үзлэгт хамгийн идэвхтэй оролцдог байсан түүнийг гэрийнхэн нь ятгах, загнахын дундуур СУИС-д элсэн орж урлагийн замд орсон байна.
Өдгөө охин, хүү хоёрын аав болсон дуучин маань хичээлдээ шамдан сурахыг байнга залууст “үглэдэг” болсон аж.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )