Минжээгийн охид дөрөв хүрлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 27

"Спайк" буюу Хадаас хэмээх хамтлагийнхан нэг хэсэг Монгол залуусын зүрх сэтгэлийг эзэмдээд байсан билээ. Тус хамтлагийнхан өнөөдөр бүгд тус тусынхаа амьдралыг хөөж нам гүмхэн амьдарч байна. Тодруулбал дуучин Номин хувийн бизнесээ өргөжүүлж байгаа бол Минжинсор ихэр охидоо хүмүүжүүлэн эрх чөлөөний оронд амьдарч байгаа. Ээжийнхээ хайрыг татсан Викториа, Жессика хэмээх энэхүү ихэр охид өнөөдөр дөрвөн нас хүрч байна. Ихрийн томыг нь Викториа гэдэг бөгөөд дүүдээ бол "атаман" гэсэн. Харин бага нь буюу Жессика нь үнэхээр хайр татам эвлэгхэн ажээ.
Дашрамд дуулгахад дуучин Минжинсор эх орондоо эргэн ирэхээр төлөвлөөд байгаа бөгөөд охиддоо Монгол хэл заах багш хөлсөлж авсан гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top