1 .Та шинэ жилээ хаана тэмдэглэхийг хүсч байна вэ?
а. Гэртээ б. Ресторанд в. Зуслангийн байшиндаа
2.Та шинэ жилээ аль улсад тэмдэглэхийг хүсдэг байсан вэ?
а. Америкт б.Англид в. Францад
3.Шинэ жилээ тэмдэглэхээ хэзээнээс эхэлж төлөвлөдөг байсан вэ?
а.Бүтэн жилийн турш б. 12 сараас эхэлж в. 7 хоногийн өмнөөс
4.Баярыг угтаж хийх ажилд тань ямар бэрхшээл тулгарч эайсан уу?
а. Цаг хугацаа б. Шинэ санаа олох в.Мөнгө санхүү
5.Шинэ жилийн бэлгээ хэзээ худалдаж авдаг вэ?
а. Аль эртнээс б.Баярын өмнөхөн в.Сарын өмнөөс
6.Шинэ жилийн үдэш танд ямар нэгэн зүйлийг бодогдуулдаг уу?
а. Романтик үдэш б.Хүүхэд нас в. Хөгжилтэй явдал
7.Шинэ жилийн үдшийг танихгүй хүмүүстэй угтахыг хүсдэг үү?
а. Сайн хэлж мэдэхгүй байна б.Тийм в.Үгүй
8.Шинэ жилийн үдэш та хэн нэгэн дотны хүндээ гэнэтийн бэлэг барьж байсан уу?
а. Тэгэлгүй яахав б.Санахгүй байна в.Үгүй
“а” хариулт зонхилж байвал та санаачилгыг гартаа бүрэн авч, цагийг гайхалтай өнгөрүүлж чаддаг юм байна. Танд баяр хүргэе.
“б” хариултыг гол төлөв сонгосон бол алтан дундаж гэж хэлж болно. Гэхдээ шинэ санаа шийдлийг олж, эртнээс бэлтгэлээ хангах хэрэгтэй.
“в” хариулт дийлэнхи бол идэвхи санаачилга дутмаг юм байна. Иймд хэн нэгнээс суралцах хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )