Өмнөд хөршийн уран бүтээлчид Р.Анхнямыг урьжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 27

БНХАУ-ын уран бүтээлчдийн хийсэн "Гаадан мээрэн" киноны гол дүрийг жүжигчин Р.Анхням бүтээсэн. Тэрбээр Гаадан мээрэнгийн эхнэр Муданы дүрийг чадварлаг амилуулж, тулааны хүнд зураг авалтуудад амжилттай тоглож үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ.

Тэгвэл саяхан өмнөд хөршийн уран бүтээлчид Р.Анхнямыг кинонд дахин тоглох санал тавьсан байна. Р.Анхням тус уран бүтээлд тоглохоор шийдэж өмнөд хөршийг зорих сурагтай байгаа ажээ.

 

Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top