Туулын нүд “но”-той юу

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 27

Өнөөдөр Отгонбилэг агсны бэр Э.Туулын төрсөн өдөр.  Манай уншигчид бол брэндээр гоёх дуртай, шоучин бүсгүй гэдгээр нь түүнийг мэдэх бизээ. Тэрбээр өөрийнхөө Фейсбүүкт “Өнөөдөр миний төрсөн өдрөөр Симба халамжийн цэцэрлэгийнхэн надад бас миний нөхөрт Төрийн дуулал дуулж өгч өчүүхэн намайг баярлуулав. Нэг нүд минь уйлж, нөгөө нүд  минь инээв...”  хэмээн бичжээ.  Эндээс үзэхэд түүний  нүд хоёр өөрөөр ажилладаг, гоц бүсгүй бололтой хэмээх бодол төрлөө.  

Юутай ч өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байгаа Э.Туул танд төрсөн өдрийн мэнд хүргэе.  Монголын тусламж хэрэгтэй хүн бүрт тусламжийн гараа сунгадаг сайхан "зангаа" тавихгүй байхыг энэ дашрамд хүсье.

П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top